• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорум музейн сан хөмрөг ховор нандин үзмэрээр баяжлаа.

Монгол Улсын Хархорин хот, Итали Улсын Турин хот  хоорондын албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Ватиканы төлөөлөгчийн газрын санваартан Марэнго Жоржо Ватиканы Вант Улсын нууц архивт хадгалагдаж буй Ромын Пап лам IV Иннокентийн 1245 онд Монголын Их хаан Гүюгт илгээсэн захидлын эх хувийн хуулбарыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хархорум музейн сан хөмрөгт бэлэглэв.

Read more: Хархорум музейн сан хөмрөг ховор нандин үзмэрээр баяжлаа.

БАГА ЭРЭЭНИЙ ХҮН ЧУЛУУ

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг сумын төвөөс зүүн урагш 30 км зайтай Бага Эрээн уулын зүүн урд үзүүрт, Сарын голын баруун биед энэ дурсгал оршино. Үүнийг Бага Эрээний дурсгал гэж эрдэм шинжилгээний ном зохиолд тэмдэглэж иржээ.

 Толгой нь хойд зүгт харсан байрлалтай унамал хүн чулуу. Гонзгой хэлбэрийн хуудаслаг, зөөлөвтөр хар занар чулуун дээр нүд хамар,  хацар, эрүү, сахлыг товойлгон  нилээд тодорхой  гаргасан боловч гар болон биеийн бусад эрхтэнг гаргаагүй ажээ.

 Уг хөшөө чулууг босгож тавибал бороо цас орж, тэнгэр муухайрдаг гэсэн домгийг нутгийнхан ярьдаг. Дурсгалыг бүтээхэд шингээсэн оюун санаа түүнд хадгалагдах эзотери нь дахин давтагдашгүй бөгөөд тухайн газар нутаглаж байгалийн үр өгөөжийг нь хүртэж буй ард түмэнд л хамааралтай үзэгдэл юм.

 1989 онд доктор Д. Баяраар ахлуулсан хээрийн шинжилгээний анги анх уг хүн чулууг судлан шинжилж хийц загварыг нь үндэслэн Түрэгийн үед холбогдуусан байна.

 

ШААЗАН АРСЛАН

ШААЗАН АРСЛАН

 Нарийн ширхэгтэй цагаан шавраар хийж, цэнхэр туяа бүхий тунгалаг паалан гүйлгэсэн чинбай хийцийн шаазан эдлэл. Цаг хугацааны хувьд Сүн улс эсвэл Юань гүрний үед холбогдоно. Монгол Германы хамтарсан “Хархорум” судалгааны баг 2003 онд Хархорум хотын тууриас нээн илрүүлсэн.

 Арсланг тавцан дээр суугаад туузаар ороосон бөмбөгийг баруун савраараа даран толгойгоо өргөж, баруун мөрөө давуулан харсан, хүзүүнд нь тасмаар ороосон хонх зүүлттэй, туузны үзүүрийг шилэн хүзүүн дээр нь томоор гогцоолдон зангидсан өндөр тавцан дээр суусан байдлаар дүрсэлжээ. Сууринд нь 4 жижиг хөл гаргасан байна.

 

Read more: ШААЗАН АРСЛАН

ХООВОН

Төмрөөр цутгаж хийсэн гурван хөлтэй энэхүү хоовонгийн хана эгц бөгөөд дээр нь хас, загалмай хээ салаалуулан нэвт цохиж хийжээ. Хоовонг гурван хэсэг хэвэнд цутгаж нийлүүлэн гагнаж хийсэн байна. Уг олдворыг  нүүрс тавьж ноцоон гэр дулаацуулах эсвэл сангийн бойпорын зориулалттай хэрэглэж байсан бололтой.

 

Монгол Германы хамтарсан “Хархорум” судалгааны багийн 2005 онд хийсэн малтлагаар Хархорумын гол гудамжнаас зүүн тийш байсан нэг байшингаас газрын хөрсөнд үлдсэн хамгийн дээд талын давхаргаас арай том өөр нэг савны хамт олдсон.

 

ХАРХОРУМ ХОТЫН ТУУРИАС ИЛЭРСЭН ДӨРВӨЛЖИН ҮСЭГТЭЙ ТАМГА

Зэсийн хайлшаар цутгаж хийсэн албан тамга. Их бие дөрвөлжин, бариул трапец маягийн дээш нарийссан хэлбэртэй. “Сангийн яамны сайдын тамгалах тамга” хэмээн тамганы уланд дөрвөлжин бичгээр, тамганы дээр бариулын баруун талд хятад ханзаар сийлэн бичжээ. Тамгыг Аюуширидар хааны төр барьсаны хоёрдугаар оны гуравдугаар сард олгосон тухай хятад ханзаар бариулын баруун талд бичсэн нь 1372 онд холбогдох юм. Уг тамга Монгол Германы хамтарсан судалгааны багийн 2001 онд Хархорум хотын туурьд хийсэн малтлагаар илэрсэн.

 

Read more: ХАРХОРУМ ХОТЫН ТУУРИАС ИЛЭРСЭН  ДӨРВӨЛЖИН ҮСЭГТЭЙ ТАМГА

Чингисийн чулууны бичиг

Монголын соёлын хосгүй нандин хөшөө дурсгалуудын нэг нь энэхүү бичээст хөшөө юм. Энэ бичээст хөшөөг Есүнгэгийн нутаг дэвсгэрээс холгүй олсон.

Есүнгэ(1190-1270) бол Хасарын хүү байсан бөгөөд өөрийн авга ах Чингис хааны даалгасан чухал үүрэг даалгаврыг биелүүлдэг итгэлт хүн нь байсан. Хожим нь Өгэдэй (1186-1241), Цагадай (1208-1270) болон Хубилай (1215-1294) зэрэг Монголын бусад хаадтай нягт харилцаа холбоотой байсан байна. Хорезмыг амжилттай дайлсны дараа, Чингис хаан баяр наадам, цэргийн уралдаан зохион байгуулсан байна. Энэ чулуун дээрх Уйгуржин монгол бичээст “Сартуул иргэнийг эзэлсний дараа Чингис хаан Монголын бүх ноёдыг Буха-Сүжихайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэжээ.

Дэлгэрэнгүй...Чингисийн чулууны бичиг

Нэвтрэх

ЗОЧИН

1020235
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
4
510
995
3860
1020235
Таны IP: 54.242.205.33
Server Time: 2017-12-13 00:01:05

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  •   .png
  • 0.jpg
  • 1.jpg
  • 1.png
  •   1.png
  • 02 Kharkhorin museum.jpg
  • 2 talt zoos.jpg
  • 2.jpg
  •   2.png
  • 2.png
  • 6-r shilen horgo 2.JPG
  • 6.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • 17-r shilen horgo 1.JPG
  • 112.jpg
  • 0280.jpg
  • 2222.jpg
  • 3333.jpg
  • 11111.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                             

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808