Чингисийн чулууны бичиг

Монголын соёлын хосгүй нандин хөшөө дурсгалуудын нэг нь энэхүү бичээст хөшөө юм. Энэ бичээст хөшөөг Есүнгэгийн нутаг дэвсгэрээс холгүй олсон.

Есүнгэ(1190-1270) бол Хасарын хүү байсан бөгөөд өөрийн авга ах Чингис хааны даалгасан чухал үүрэг даалгаврыг биелүүлдэг итгэлт хүн нь байсан. Хожим нь Өгэдэй (1186-1241), Цагадай (1208-1270) болон Хубилай (1215-1294) зэрэг Монголын бусад хаадтай нягт харилцаа холбоотой байсан байна. Хорезмыг амжилттай дайлсны дараа, Чингис хаан баяр наадам, цэргийн уралдаан зохион байгуулсан байна. Энэ чулуун дээрх Уйгуржин монгол бичээст “Сартуул иргэнийг эзэлсний дараа Чингис хаан Монголын бүх ноёдыг Буха-Сүжихайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэжээ.

(Сартуул гэдэг нь Монголын эрхшээлд байсан исламчуудыг нэрлэсэн монгол нэршил бөгөөд 335 алд гэдэг нь ойролцоогоор 400 метр юм). 1818 онд Сибир судлаач Г.С.Спаский энэ бичээст хөшөөний тухай өгүүллийг анх удаа “Сибирский вестник” сонинд хэвлүүлсэн. Трансбайгалийн судлаачид Чингис хааны нэрийг чулуун дээрээс амархан тайлж уншиж чадсан учраас түүний нэрээр уг бичээст хөшөөг нэрлэсэн. 1829 онд энэ бичээст хөшөөг Нерчинск хотоос Санкт-Петербург дахь Шинжлэх Ухааны Академийн Азийн музейд шилжүүлэн авчирсан. 1936 онд энэ бичээст хөшөөг Эрмитажид шилжүүлсэн. 1224-1225 Их Монгол Улс Боржин чулуу

Эх сурвалж: http://www.hermitagemuseum.org/html_En/12/b2003/hm12_3_1_5.html