ХООВОН

Төмрөөр цутгаж хийсэн гурван хөлтэй энэхүү хоовонгийн хана эгц бөгөөд дээр нь хас, загалмай хээ салаалуулан нэвт цохиж хийжээ. Хоовонг гурван хэсэг хэвэнд цутгаж нийлүүлэн гагнаж хийсэн байна. Уг олдворыг  нүүрс тавьж ноцоон гэр дулаацуулах эсвэл сангийн бойпорын зориулалттай хэрэглэж байсан бололтой.

 

Монгол Германы хамтарсан “Хархорум” судалгааны багийн 2005 онд хийсэн малтлагаар Хархорумын гол гудамжнаас зүүн тийш байсан нэг байшингаас газрын хөрсөнд үлдсэн хамгийн дээд талын давхаргаас арай том өөр нэг савны хамт олдсон.