Хархорум музейн сан хөмрөг ховор нандин үзмэрээр баяжлаа.

Монгол Улсын Хархорин хот, Итали Улсын Турин хот хоорондын албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Ватиканы төлөөлөгчийн газрын санваартан Марэнго Жоржо Ватиканы Вант Улсын нууц архивт хадгалагдаж буй Ромын Пап лам IV Иннокентийн 1245 онд Монголын Их хаан Гүюгт илгээсэн захидлын эх хувийн хуулбарыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хархорум музейн сан хөмрөгт бэлэглэв.

Энэхүү захидал нь тухайн үеийн соёл иргэншилт олон орны элч төлөөлөгчид айлчлан ирж Их хаан лугаа нийслэл Хархорумд нүүрэлдэн уулзаж улс хоорондын харилцааны асуудал хэлэлцдэг байсны бодит нотолгоо гэдгээрээ Монголын төдийгүй Дэлхийн түүхэнд чухаг баримт бичиг юм.