• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Соёлын өвийг хамгаалах ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх системийн судалгааны төсөл

 

Соёлын өвийг хамгаалах ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийг хөгжүүлэх системийн судалгааны төсөл

            /Хархорум музей, ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын Захиргаа, Япон Улсын Нара Их Сургуулийн багш Нацуки Шимизү нар хамтран хэрэгжүүлэв./ 

Хархорум музей, ДӨ-ОХСДГ-ын Хамгаалалтын Захиргаа, Япон Улсын Нара Их Сургуулийн багш Шимизү Нацуки хамтран “Соёлын өвийг хамгаалах ашиглахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, орон нутгийг хөгжүүлэх системийн судалгаа”-ны  төслийг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2015-2016 онд амжилттай хэрэгжүүлэв.  

Япон улсад соёлын өвийг хадгалах, хамгаалах сонгодог арга нь нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлах явдал байдаг байна. Энэ туршлагыг Монгол Улсад тэр дундаа Дэлхийн Өвд бүртгэгдсэн Орхоны Хөндийн бүс нутгийн иргэдийн дунд эхлэн хэрэгжүүлж буй нь төслийн онцлог юм.

Төслийг 2015 онд Японы Тоёота компани сан (The TOYOTA Foundation), 2016 онд Японы Унивэрс сан (The Universe Foundation)-аас санхүүжүүлсэн юм.

Судалгааны төслийн зорилго нь “Соёлын өвийн талаарх нутгийн иргэдийн мэдлэг”-ийг ашиглаж соёлын өвийн менежментэд тэдний оролцоог нэмэгдүүлэх арга барил,  системийг бий болгоход оршино.

Төслийн үйл ажиллагаа: 

 2015-2016 оны хооронд Хархорин сумын Ганган Орхон, Эрдэнэ толгой, Вангийн Овоо, Орхон, Онгоцон Ухаа, Шанх, Жалбаа гэсэн  7 багийн сайн дурын тайлбарлагч хийх  сонирхолтой 28-35 иргэнийг  хамруулсан.

Судалгааны төслийн үйл ажиллагааг

·       Судалгаа

·       Сургалт, семинар

·       Үзэсгэлэн гэсэн 3 үе шаттай хэрэгжсэн.

Төсөлд хамрагдсан иргэдэд нийт 8 удаагийн сургалт семинар, дадлага ажил зохион байгуулж төслийн үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор тэднээс санал асуулгын судалгаа авч түүний үр дүнд гарсан санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусган ажиллаа. 

Судалгааны ажлын хүрээнд:

Ø    Хархорин сум, сангийн аж ахуй үүссэн хөгжсөн түүхэн үе, тэр үеийн хүмүүсийн аж амьдрал,

Ø  Хархорум хотын туурь, Эрдэнэ зуу хийд, Баруун Хүрээ болон социолизмын үед хүмүүсийн нууц сүсэг бишрэлийн тухай,

Ø   Дулааны Ар, Ёл цохио, Хөшөөн дэнжийн хүн чулуу Өндөр Сантын тахилгат овоо, Хангайн Овоо зэрэг нутгийн уул овоогоо тахин шүтэж ирсэн уламжлалт ёс, тэдгээрийн тухай домог, аман яриа

Ø     Цагаан идээ, арьс шир боловсруулах уламжлалт арга технологи, гар урлалын зэрэг сэдвүүдийн тухай орон нутгийн иргэдтэй ярилцлага хийх аргаар судалгаа явуулав.

Түүнчлэн төсөлд оролцогчид

1.     Түүх соёлын дурсгалт газрууд

2.     Биет бус өв- Цагаан идээ хийх технологи

3.     МАА – Нүүдэлчдийн өв соёл

4.     Уул овооны тухай

5.   Гар урлал- Арьс шир боловсруулах, оёх технологи гэсэн 5 багт хуваагдан соёлын биет болон биет бус соёлын өвийн тухай  судалгаа хийв.

Төслийн 2 дахь жил орон нутгийн иргэд мэдээлэл цуглуулж судалгаа хийсэн нь илүү үр өгөөжтэй болсон юм. Дутуу судлагдсан сэдвийн дагуу нэмэлт судалгааг төслийн мэргэжилтэнүүд хийж  гүйцэтгэв.

Төслийн 2015-2016 оны судалгааны ажлын үр дүнгээр Хархорум музейн “Уламжлалт тоглоом наадгайн төв”-д  “Орон нутгийн түүх соёл,  аж амьдрал”, “Хархорины өв соёл” гэсэн 2 түр үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.

Орон нутгийн түүх соёл,  аж амьдрал” түр үзэсгэлэн:  Хархорум музейн уламжлалт тоглоом наадгайн гэрт 2015 оны 06-р сарын 20-оос 07-р сарын 20 хүртэл нэг сарын хугацаагаар нийтийн хүртээл болгов.

 Үзэсгэлэнгийн агуулга нь:

 -  Орон нутгийн түүхэн хөгжил
 -  Орон нутгийн аж амьдрал /1970-1990 оны  амьдралын хэв маяг/
 - Уламжлалт тоглоом наадгай /шагай, модон оньс, ээдрээ тайлах, хорол, зэндмэнэ, шатар, хөлөгт  тоглоом/
   - Гар урлалын бүтээгдэхүүн гэсэн хэсгүүдээс бүрдэж байв. Тус үзэсгэлэн нэг сарын хугацаанд гарсан бөгөөд нийт 860 үзэж сонирхсон байна.

“Хархорины өв соёл” түр үзэсгэлэн:  Хархорум музейн “Уламжлалт тоглоом наадгайн төв”-д  2016 оны 07 сарын 29-ний өдрөөс 08 сарын 29 хүртэл нийтийн хүртээл болов. Үзэсгэлэнгийн хугацаанд төсөлд оролцогч иргэд тайлбар хийсэн юм.

  Үзэсгэлэнгийн агуулга нь:

1.   Цагаан идээ боловсруулах арга технологи

2.   Арьс шир боловсруулах арга технологи

3.   Түүх соёлын дурсгалт газар

4.   Тахилгат уул, ус, овоо

5.   Чөлөөт булан/ бэлэг дурсгал/ хэсгүүдээс бүрдэж байна.

 

Гар урлалаар хийсэн бэлэг дурсгалын зүйлийг төсөлд оролцогчид өөрсдөө хийж чөлөөт булангийн хэсэгт худалдан борлуулав.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр

Ø    Хазаар ногт зангидах

Ø    Хялгас урж дээс томох

Ø    Дээлийн товч зангидах

Ø    Монгол хувцас өмсөх

Ø  Хонины арьс элдэх зэрэг зүйлийг туршиж  үзэхээр дэглэж, түүнийг хийх аргыг сайн дурын тайлбарлагч нар зааж өгч байв.

 

Түр үзэсгэлэн 2016 оны 07 сарын 29-ний өдрөөс 2016 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл нийт нэг сарын хугацаанд гарсан ба нийтдээ 1065 хүн үзэж сонирхсон байна. Нийт үзэгчдийн 85% нь гадаад, 15% нь монгол үзэгч байв. Үзэсгэлэн үзсэн хүмүүсийн дийлэнх нь гадаадын жуулчид байсан бөгөөд нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудын оюуны соёл, уламжлалт арга технологийг илүү их сонирхож байгаа нь ажиглагдлаа.

Цаашид төслийн ажиллагаандаа тусгаж  сайжруулах зорилгоор үзэгч, хөтөч тайлбарлагч, төсөлд оролцогчдын сэтгэгдлийг  санал хүсэлтийн дэвтэрт бичүүлж авсан юм.

 

v  Жуулчидаас хамгийн их авсан саналууд:

-          Иргэдийн тайлбарыг “Найрсаг” гэж үнэлсэн санал их байв.
-          Цагаан идээний хэсгийг үзээд “Сүүлийн 2,3 өдөр бид нар юу идсэн бэ гэдгийг энэ үзэсгэлэнг үзээд анх мэдэж авлаа” гэдэг санал байв.
-          Түүх соёлын дурсгалт газрыг  “Маршруттай болгоорой”, ”Самбар дээр байгаа тайлбарыг /иргэдийн цуглуулсан мэдээллийг/ гарын авлага болгоод авмаар байна” зэрэг санал хүсэлтүүд их авсан.

v  Хөтөч тайлбарлагч нараас ч чухал саналууд: 

-         Олон тайлбарлагчаас “Жил болгон байнга иймэрхүү үзэсгэлэн гаргаарай”
-         “Бид нар жуулчидад тайлбарлахыг хүсдэг бүх зүйл энд, нэг дор байна. Бид нар малчдын хотонд очдог, харин бүх зүйлийг үзүүлж, тайлбарлаж чадахгүй, зөвхөн нэг хэсгийг л үзүүлдэг. Цагаан идээ ч 2, 3 янзыг л иднэ, хийх аргыг нь тайлбарлахад хэцүү. Харин ийм үзэсгэлэн байвал монголын соёлыг бүрэн танилцуулж болно” зэрэг саналууд авав. 

v  Төсөлд оролцогчдын саналууд:

 

-        “Цагаа идээ амсаж, тайлбарыг сонирхон уншиж байв”
-        “Дээс томох, товч зангидах”-ыг их сонирхож байв.

-     “Бүх үзмэрийг тайлбарлах биш, сонирхож байгаа зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлавал зүгээр юм байна” зэрэг саналууд голлон бичигдсэн.

Төсөлд оролцогч орон нутгийн иргэдээс  төслийн үйл ажиллагаагаа дүгнэж санал асуулгын судалгаа авсан ба “Цаашдаа энэ төсөл үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэвэл оролцох хүсэл байна уу?” гэсэн асуултанд “ Оролцох хүсэл их байна ” гэж 100% хариулсан байна.

Дээрх саналууд нь энэ удаа иргэд өөрсдөө судалгаа хийж, түүний үр дүнд зохион байгуулсан тус үзэсгэлэн үзэгчдэд их мэдлэг, мэдээлэл олгосныг харуулж байна.  

 

 

 

 

 

Нэвтрэх

ЗОЧИН

1013212
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
99
434
533
4539
1013212
Таны IP: 54.225.36.143
Server Time: 2017-11-21 01:18:03

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  • abb.17.jpg
  • chinggis stone.jpg
  • galbinga-2.jpg
  • galbinga-4.jpg
  • staff-c1.jpg
  • staff-c2.jpg
  • staff-c3.jpg
  • staff-c4.jpg
  • staff-c5.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                                 

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808