Музейн бүтэц зохион байгуулалт

“Дүрэм батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2009 оны 396 дугаар тушаалаар Хархорум музейн дүрэм, захирлын дэргэдэх Захиргааны, Мэргэжил арга зүйн, Өмч хамгаалах, Үзмэр худалдан авах 4 зөвлөл, Захиргаа-Үйлчилгээ, Судалгаа-Үзүүллэг зохион байгуулалт, Сан хөмрөг-Бүртгэл мэдээллийн 3 алба, 31 хүний орон тоотой ажиллах бүтэц зохион байгуулалтыг баталсан.

 

Захиргаа - Үйлчилгээний алба

Байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, стратегийн зорилтуудыг хангах, хүний нөөц, санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа, аюулгүй байдал, тохижилт үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүргийн хүрээнд 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Судалгаа – Үзүүллэг зохион байгуулалтын алба

Орхоны хөндий болон Хархорум хоттой холбоотой соёлын биет болон биет бус өвийг нээн илрүүлэх, цуглуулах, судлан шинжлэх, боловсрол олгох, нийтийн хүртээл болгох чиг үүргийн хүрээнд 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сан хөмрөг – Бүртгэл мэдээллийн алба

Музейн сэдэвт тохирсон сан хөмрөг бүрдүүлж, бүртгэн баримтжуулах, хадгалах хамгаалах, сэргээн засварлах чиг үүргийн хүрээнд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.