• banner2.png
  • banner4.png
  • banner5.png
  • museum outside.jpg

Хархорум музейн түр үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэн зохион байгуулах тухай журам

                                                                  Батлав                                                                                                     Хархорум музейн захирал Г. Нарангэрэл

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Хархорум музейн түр үзэсгэлэнгийн танхим нь музейн үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдан биет ба биет бус соѐлын өвийг хамгаалах, судлан сурталчилах болон олон нийтэд музейн боловсрол олгох, музейг олон нийттэй ойртуулах зорилготой юм.

1.2 Түр үзэсгэлэнтэй холбоотой эрх зүйн акт, баримт бичгийг захиралын тушаалаар батлана. (Үзэсгэлэнгийн саналын хуудас, Гэрээ, бусад холбогдох бичиг баримт)

 

1.3 Хархорум музейн түр үзэсгэлэнгийн танхимд Хуваарьт болон Захиалгат хэлбэрээр үзэсгэлэн зохион байгуулагдана.

Хоёр. Хуваарьт үзэсгэлэн

2.1. Хуваарьт үзэсгэлэн нь Хархорум музейн зохион байгуулж боловсруулсан төлөвлөгөөт үзэсгэлэн байна.

2.2. Үзэсгэлэнгийн хуваарийг Судалгаа- Үзүүллэг зохион байгуулалтын алба гаргаж, захиргааны зөвлөлөөр батлана.

Гурав. Захиалгат үзэсгэлэн

3.1 Захиалгат үзэсгэлэн нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, уран бүтээлчийн санал дээр тулгуурласан, үзэсгэлэн зохион байгуулах журмын дагуу төлбөр төлж зохиогдох үзэсгэлэн байна.

3.2 Захиалгат үзэсгэлэн гаргах байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, уран бүтээлч нь үзэсгэлэн гаргахаас доод тал нь хоѐр сарын өмнө захиалгаа өгнө.

3.3 Захиалга өгөхдөө доорхи материалыг бүрдүүлнэ. Үүнд:

А. Үзэсгэлэн гаргах тухай өргөдөл

Б. Гэрээ /Хавсралт 1/

В. Үзэсгэлэнгийн саналын хуудас бөглөх /Хавсралт 2/

Г. Түр үзэсгэлэнгийн заалны түрээс

Дөрөв. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсэг

4.1. Түр үзэсгэлэнг Судалгаа - Үзүүллэг зохион байгуулалтын алба зохион байгуулж ажлын хэсэг томилон захирлын тушаалаар батлан ажиллуулна.

4.2. Ажлын хэсэг:

А. Үзэсгэлэн зохион байгуулагч /хувь хүн, албан байгууллага үзэсгэлэн гаргаж байгаа тохиолдолд/

Б. Эрдэм шинжилгээний ажилтан -1 хүн

В. Зөвлөх – 1 хүн

Г. Шаардлагатай тохиолдолд үзмэр харагч – 1 хүн

Д. Туслах ажилтнууд /3-5 хүн/ гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

4.4. Түр үзэсгэлэнг ажлын хэсэгт томилогдсон эрдэм шинжилгээний ажилтан ахлана.

4.5. Түр үзэсгэлэнг ажлын хэсэгт томилогдсон үзмэр харагч үзэсгэлэнд хяналт тавьж ажиллана. Үзмэр харагч томилогдоогүй тохиолдолд эрдэм шинжилгээний ажилтан үзмэр харагч давхар хийнэ.

Тав. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсгийн эрх

5.1. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсэг туслах ажилтнуудаа сонгоно.

5.2. Үзэсгэлэнд шаардлагатай бараа материалын саналыг захиргааны зөвлөлөөр хэлэлцүүлэх,

5.3. Үзэсгэлэнг зохион байгуулахад хүн хүчний шаардлага гарвал үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсэг захиргааны зөвлөлд танилцуулах,

5.4. Үзэсгэлэнд тавигдсан үзмэр, дүрслэх урлагийн бүтээлийн хадгалалтын нөхцөл, аюулгүй байдлын талаар арга зүйн зөвлөлд санал хүргүүлэх эрхтэй.

Зургаа. Үзэсгэлэн зохион байгуулах ажлын албаны үүрэг

6.1. Түр үзэсгэлэнг төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулах,

6.2. Судалгаа Үзүүллэг зохион байгуулалтын алба жил болгоны 1-р сарын 15-ны дотор дараа жилийнхээ хуваарьт үзэсгэлэнгийнхээ төлөвлөгөөг гаргах,

6.3. Түр үзэсгэлэнтэй холбоотой санал, хүсэлтийг цаг тухай бүр ажлын хэсгийн ахлах захиргааны зөвлөлд танилцуулах,

6.4. Түр үзэсгэлэнгийн ажлын явц, тайланг ажлын хэсгийн ахлах Судалгаа Үзүүллэг Зохион байгуулалтын алба болон Захиргааны зөвлөлд танилцуулах,

6.5. Хуваарьт болон захиалгат үзэсгэлэнгийн төлөвлөгөөнд өөрчлөлт орохоор болвол зохион байгуулах өдрөөс сарын өмнө үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсэг захиргааны зөвлөлд мэдэгдэх,

6.6. Хуваарьт болон Захиалгат Үзэсгэлэнгийн аюулгүй байдал, хадгалалтын нөхцөлийг хангах, хяналт тавих,

6.7. Үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг тухай бүр мэдээлэх, цахим хуудсанд байршуулах,

6.8. Гэрээний биелэлтэнд хяналт тавих үүрэгтэй.

6.9.Ажлын албанд томилогдсон үзмэр харагч өглөө, орой үзмэр хүлээлцэнэ.

6.10.Зөрчил гаргасан тохиолдолд үзмэр харагч, эрдэм шинжилгээний ажилтан Захиргааны зөрчлийн дагуу хариуцлага хүлээнэ.

Долоо. Захиалгат үзэсгэлэн зохион байгуулагчийн эрх, үүрэг

7.1.Үзэсгэлэн зохион байгуулагч захиалга өгөх баримт бичгийг бүрэн, үнэн зөв бөглөсөн байна.

7.2.Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хэсэгтэй хамтарч, хяналт тавьж ажиллана.

7.3.Үзэсгэлэн зохион байгуулагч өөрийн буруутай үйлдлээс ямар нэг зөрчил гаргасан тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй.

Найм. Түрээсийн үнэ

8.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, уран бүтээлчийн хүсэлтээр, музейн түр үзэсгэлэнгийн танхимыг ашигласны төлбөр юм.

8.2. Түрээс нь сарын 200000 мянган төгрөг байна.

8.3. Түрээсийг Төрийн сан 101815020 данс болон Хархорум музейн санхүүд тушаана.

8.4. Түрээсийг үзэсгэлэн зохион байгуулахаас 1-2 сарын өмнө тушаасан байна.

Ес. Бусад

9.1.Үзэсгэлэн зохион байгуулах гэрээг Хархорум музейн веб сайт /www.kharakhorummuseum.mn/-д байршуулна.

9.2.Үзэсгэлэн гаргах саналыг өгөхдөө утсаар болон цахим хаягаар өгнө.

Нэвтрэх

ЗОЧИН

1020205
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Энэ сард
Нийт
484
481
965
3830
1020205
Таны IP: 54.242.205.33
Server Time: 2017-12-12 23:52:47

ВИДЕО

 

ЗУРГИЙН ЦОМОГ

  •   .png
  • 0.jpg
  • 1.jpg
  • 1.png
  •   1.png
  • 02 Kharkhorin museum.jpg
  • 2 talt zoos.jpg
  • 2.jpg
  •   2.png
  • 2.png
  • 6-r shilen horgo 2.JPG
  • 6.jpg
  • 16-r shilen horgo 3.JPG
  • 16-r shilen horgo 4.JPG
  • 17-r shilen horgo 1.JPG
  • 112.jpg
  • 0280.jpg
  • 2222.jpg
  • 3333.jpg
  • 11111.jpg

ХОЛБОО БАРИХ

Цагийн хуваарь / Time table:                             

       Тасалбарын үнэ /Ticket price:

              Манай хаяг /Address:

Зун /Summer (V/1-IX/30)

Өдөр бүр                    

/EVERYDAY 09:00 - 18:00

Өндөр настан, 0-6 насны хүүхэд ҮНЭГҮЙ

Сурагч /Child 1000

Оюутан /Student 3000

Том хүн /Adult 8000

Монгол улс, Өвөрхангай аймаг,

Хархорин сум, Ганган Орхон баг, ш/х-30

Gangan Orkhon bag, Kharkhorin soum, 

Uvurkhangai province, Mongolia. P.O.Box 30

Өвөл /Winter (X/1-IV/30)

Ажлын өдрүүдэд

/WEEKDAY 10:00 - 17:00

Зураг дарах /photo    

15000

 

 Утас /Tel: (976)-70327808, 70327811

Факс/Fax: (976)-70327810

И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Вэб: www.Kharakhorummuseum.mn

    Бичлэг хийх /Video 35000  

Менежер-Ж.Батмөнх Утас:99049871

Нягтлан бодогч-М.Эрдэнэсолонго Утас:70327810, 99087309

ЭША-ны ахлах ажилтан- Б.Дэжидмаа Утас:99145544

СХ-ын эрхлэгч -Б.Уртнасан Утас: 99014309

Өргөдөл, гомдол, санал хүлээн авах ажилтан - Ш.Баярмаа Утас: 70327808