МЭНДЧИЛГЭЭ

Мэндчилгээ

Эрхэм хүндэт үзэгч Таны энэ өдрийн амар амгаланг айлтгъя.

Хархорум музей нээлтээ хийгээд эдүгээ 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус музей Хархорум хийгээд Орхоны хөндийн олон үеийн түүх дурсгалын дээжийг дэлгэн үзүүлэх, хүмүүний оюун санааг хөгжүүлэх, түүхэн мэдлэгийг нэмэгдүүлэх, улс орныхоо эдийн засаг, бүс нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирлээ.

Орхоны хөндийд нэн эртний чулуун зэвсгийн үеэс хүн нутаглан сууж, олон үеийн туршид түүх соёлоо бүтээсээр ирсэн дурсгалт газруудын тухай, Төв Азид үүсэн мандаж, энэ нутагт төвлөрөн суурьшиж, ертөнц дахиныг эзэгнэн суусан Хүннү, Сянби, Жужан, Түрэг, Уйгур, Их Монгол улсын нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх соёл, Монголын эртний нийслэл Хархорум хотын малтлага судалгаагаар илэрсэн үнэт олдворууд,  эд өлгийн зүйлсийг үзүүллэгтээ дэглэн Таны мэлмий оюуныг мялааж байна.

Хүрэлцэн ирж, таалан сонирхоно уу!

 

Хархорум музей